MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Банк, санхүүгийн үйлчилгээнд төрөөс олгох лавлагаа тодорхойлолтыг хэвлэж ирэхийг шаарддаг нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг

2022.11.17

Тиймээс төрийн мэдээлэл солилцооны систем ашиглах гэрээ байгуулсан банк, санхүүгийн байгууллагын ажилтан нь иргэний зөвшөөрлөөр харилцагчийн хувийн мэдээлэлд хандан лавлагаа шаардахгүйгээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжоор хангах ажлыг зохион байгуулж байна.

Монгол банк, Банкны холбоо, Хувийн хэвшлийн банкнууд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний дата төв, Цахим хөгжил харилцаа холбооны яам хамтран зохион байгуулж буй уг ажлын үр дүн тун удахгүй биелэлээ олох бөгөөд иргэн таны цаг завыг хэмнэх цахим шилжилтийн чухал алхам хийгдэх гэж байна.

Тус ажлыг гүйцэтгэх ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар банкны үйлчилгээнд шаардагдах улсын бүртгэлийн лавлагаа болон, нотариатаар батлуулах шаардлага бүхий бичиг баримтуудыг цахим хэлбэрээр банк, санхүүгийн байгууллагын албан хаагч хэрхэн ашиглаж иргэдэд үйлчлэх тухай шийдлийг танилцууллаа.

Цаашид холбогдох төрийн байгууллагуудад уялдаа холбоогоо нэгтгэн системийн хэвийн, тогтвортой ажиллах боломжоор хангах, богино хугацаанд уг ажлыг эцэслэж иргэдэд бодит үр дүнг хүргэхийг ЦХХХ-ны сайд Н.Учрал үүрэг болголоо.

Бусад мэдээ

Бүгд Найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн нэгдүгээр дэд сайд Тулейшин Кануш сайдын зөвлөх Б.Ганбатыг хүлээн авч уулзлаа

“Дижитал Алматы-2024” арга хэмжээний хүрээнд (2024.02.02) өдөр Бүгд найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн нэгдүгээр дэд сайд Тулейшин Кануш Сайдын зөвлөх Б.Ганбатыг

“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум зохион байгуулагдаж байна

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Орхон аймаг, Эрдэнэт хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг