MNG

MNG

EVENT

Банк, санхүүгийн үйлчилгээнд төрөөс олгох лавлагаа тодорхойлолтыг хэвлэж ирэхийг шаарддаг нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг

2022.11.17

Тиймээс төрийн мэдээлэл солилцооны систем ашиглах гэрээ байгуулсан банк, санхүүгийн байгууллагын ажилтан нь иргэний зөвшөөрлөөр харилцагчийн хувийн мэдээлэлд хандан лавлагаа шаардахгүйгээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжоор хангах ажлыг зохион байгуулж байна.

Монгол банк, Банкны холбоо, Хувийн хэвшлийн банкнууд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний дата төв, Цахим хөгжил харилцаа холбооны яам хамтран зохион байгуулж буй уг ажлын үр дүн тун удахгүй биелэлээ олох бөгөөд иргэн таны цаг завыг хэмнэх цахим шилжилтийн чухал алхам хийгдэх гэж байна.

Тус ажлыг гүйцэтгэх ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар банкны үйлчилгээнд шаардагдах улсын бүртгэлийн лавлагаа болон, нотариатаар батлуулах шаардлага бүхий бичиг баримтуудыг цахим хэлбэрээр банк, санхүүгийн байгууллагын албан хаагч хэрхэн ашиглаж иргэдэд үйлчлэх тухай шийдлийг танилцууллаа.

Цаашид холбогдох төрийн байгууллагуудад уялдаа холбоогоо нэгтгэн системийн хэвийн, тогтвортой ажиллах боломжоор хангах, богино хугацаанд уг ажлыг эцэслэж иргэдэд бодит үр дүнг хүргэхийг ЦХХХ-ны сайд Н.Учрал үүрэг болголоо.

Other news

Хэнтий аймаг цахим шилжилтийн бэлэн байдлын ерөнхий үнэлгээгээр 2-т эрэмбэлэгдэж, төрийн үйлчилгээний цахимжилтаар улсдаа тэргүүлж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санаачлан харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ, гишүүн байгууллагууд болох үндэсний

Баян-Өлгий аймгийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 22 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа

“Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймгийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 22 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн