MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдэд тоон гарын үсгээ авахыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.04.06/ “E-Business” платформын нээлтийн арга хэмжээнд оролцохдоо авлига, хүнд сурталгүй, цахим Монгол Улс болоход ард иргэдийн оруулах хамгийн том хувь нэмэр нь хүн тоон гарын үсэгтэй болох гэдгийг онцоллоо. Мөн оны эцэс гэхэд “e-Mongolia” системийн 1.5 сая хэрэглэгчийг тоон гарын үсэгт шилжүүлж чадвал том хэмжээний цахим хувьсгал болно. Тиймээс иргэддээ хандаж тоон гарын үсгээ авахыг уриалж байна гэсэн юм.

Цахим гарын үсгийн тухай хуулиар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаагаар үнэ төлбөргүй олгож байна. Тоон гарын үсгийг иргэний үнэмлэх, token болон ухаалаг утсанд суурилуулах боломжтой ба өнөөдрийн байдлаар 603 мянган иргэнд тоон гарын үсэг олгожээ.

Бусад мэдээ

Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээний судалгаанд 235 иргэн, төрийн албан хаагч хамрагдав

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ажлын хэсэг 10

ЦХХХЯ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хэвлэлийн эрх чөлөөг хангах чиглэлээр хамтарна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хэвлэлийн эрх чөлөөг хангах чиглэлээр хамтарна 2022.10.11 ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын