MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Ирэх жил Монгол Улсад Азийн шинжлэх ухаан, технологийн паркуудын хорин долоо дугаар чуулга уулзалт болно

Азийн Шинжлэх Ухааны Паркын Холбоо (ASPA)-ны 2023 оны хорин зургаа дугаар чуулга уулзалт БНТУ-ын Станбул хотноо 11 сарын 15-нд амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтаар 20 гаруй азийн улс орнуудын 300 гаруй шинжлэх ухааны парк, мэдээллийн технологийн паркийн удирдлагууд цугларч илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүлсэн байна.

Энэ жил манай улсаас БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа, БШУЯ-ны Шинжлэх ухааны паркийн гүйцэтгэх захирал, доктор Б.Амарсанаа, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал Д.Одгэрэл нар болон салбарын төлөөлөл бүхий нийт 12 хүн БНТУ улсыг зорин тус чуулга уулзалтад оролцов.

Энэ удаагийн чуулга уулзалт торгоны зам дагуух улс орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, өрнүүлэх уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд шинжлэх ухааны паркууд хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, санхүүжилтийг олон нийтээс болон төрийн зүгээс хэрхэн шийдэх, түүнийгээ хэрхэн үр дүнтэй зарцуулах, гарааны компаниудыг яаж дэмжих талаар туршлага солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлын саналууд зэргийг ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо гэж оролцогчид дүгнэв.

Түүнчлэн ирэх жил тус чуулга уулзалтыг Монгол улсад зохион байгуулах эрхийг манай улсын баг бүрэлдэхүүн албан ёсоор хүлээн авч улс орноо сурталчилж, танилцуулгаа амжилттай хүргэлээ. Ирэх жилийн ASPA 27 чуулга уулзалт Монгол улсад найм дугаар сард зохион байгуулагдахаар товлогдлоо.

Бусад мэдээ

Холбоочдын “Шар Ордон”

ҮЙЛ ЯВДАЛ Холбоочдын “Шар Ордон” 2021.04.21 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн

Баянхонгор аймагт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” төвийн 2 цэг шинээр нээгдлээ

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” төвийн анхны цэгийг Баянхонгор аймагт 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээсэн