MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг боллоо

2022.04.23

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.23/ боллоо.

Тус тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлгийг нээж Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр  “Дэлхийн 20 гаруй улсад уламжлал болгон зохион байгуулагддаг Кансат тэмцээн нь манай улсад 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж, 2016 онд Ази, номхон далайн орнуудыг хамруулсан олон улсын шинж чанартай зохион байгуулагдсан ирсэн. Цаашид Кансат тэмцээнийг уламжлал болгон жил бүр тасралтгүй зохион байгуулж, залуу зохион бүтээгчид, инженерийн оюутнууд, сансар судлалын салбараа дэмжиж ажиллах болно. Мөн бид зөвхөн Монголдоо кансат сонирхогчдын тэмцээнээр хязгаарлагдахгүй олон улсад өрсөлддөг жижиг хэмжээний хиймэл дагуулыг бүтээдэг шилдэг Үндэсний багаа дэмжин гаргаж ирнэ. Тэр үндэсний баг нь зөвхөн өөрсдөө олон улсад өрсөлдөөд зогсохгүй дараа үеэ бэлддэг, зааж сургадаг, их дээд сургууль коллежоос эхлэн ерөнхий боловсролын сургуульд хүртэл хүрсэн өргөн цар хүрээтэй урт хугацааны төсөл байх талаар ч мөн бодлогын төвшинд ажиллана” гэдгийг онцоллоо.
 
Мөн ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл тэмцээнд оролцож буй багуудад амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
 
Тэмцээнд Шинэ Монгол, ХААИС, МУИС, ШУТИС, Монгол Коосен ҮБХИС -аас бүрдсэн нийт 15 баг оролцож байна. Багууд өнөөдрийн хэлэлцүүлгээс эхлэн оноогоо цуглуулж эхлэх юм.

Бусад мэдээ

БҮХ НИЙТИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА, СУРГУУЛИЛТАД ЦХХХЯ-НЫ АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон

БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулалт зарлаж байна

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулалт зарлаж байна 2022.12.28 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын