MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

КАНСАТ-2023 үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ 

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг, STEM-ийн боловсролыг бодит төслөөр дамжуулан Их дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг КАНСАТ үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ.  Оролцогч багт тавигдах шаардлага:

  • Тэмцээнд мэдүүлгээ өгч, чиглүүлэх сургалтад хамрагдсан багууд оролцоно.
  • Багийн гишүүд нь удирдагч болон 3-аас доошгүй тооны бүрэлдэхүүнтэй байна. Багийн удирдагч нь заавал насанд хүрсэн байна.
  • Нэг оролцогч нэгээс илүү багт харьяалагдахгүй. 
  • Багууд нь тэмцээнд оролцох мэдүүлгийг онлайнаар бөглөж 2023 оны 02 сарын 19-ны 23:59 цагаас өмнө бүртгүүлнэ.
  • Зохион байгуулалтын тодорхой хязгаарлалтаас болоод тэмцээнд оролцогч багийн тоог хамгийн ихдээ 15 байхаар тогтоосон бөгөөд үүнээс олон баг бүртгүүлсэн тохиолдолд түрүүлж бүртгүүлсэн 15 багийг сонгоно.  
  • Багууд өөрийн гэсэн оноосон нэртэй байна

Багийн мэдүүлэг хүлээн авах сүүлийн хугацаа 2023.02.19

Багийн мэдүүлэг хүлээн авах цахим хаяг КАНСАТ 2023 тэмцээнд оролцох багийн бүртгэл (google.com)

Холбоо барих утас: 89011918, 80878888

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон удирдамжтай энд дарж танилцана уу.

Бусад мэдээ

Эстони Улсын засгийн газрын төлөөлөл Монгол Улсын цахим шилжилтийн явцтай танилцав

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис, И-Монгол Академийн захирал Б.Мягмарнаран нар Бүгд найрамдах Эстони Улсын Гадаад харилцааны яамны Ази, номхон далайн бүсийн газрын захирал

ЦАХИМ ХӨГЖИЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ “ПИПЛ ИН НИЙД” ОУТББ, “ФАРО ФАУНДЭЙШН” ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Санамж бичигт ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, “Пипл Ин Нийд” ОУТББ-ын суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишиг, “Фаро Фаундэйшн” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Намуун нар гарын үсэг зурж

Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-наас аймаг, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх ухаалаг, аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулан баталж, 21 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна.