MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсыг дижитал эдийн засагт шилжүүлэхэд ЕСБХБ-тай хамтран ажиллана

2022.05.26

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг төлөөлж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Европын сэргээн босголт хөгжлийн банкыг төлөөлж, Бодлого, түншлэлийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Марк Боуман нар гарын үсэг зурсан юм. Санамж бичиг байгуулагдсанаар талууд Монгол Улсыг дижитал эдийн засагт шилжүүлэх, улс орны цахим өрсөлдөх чадварыг сайжруулах үйл ажиллаганд хамтран ажиллах юм. Мөн дижитал эдийн засгийг бий болгоход тулгарч буй бэрхшээл, боломжуудыг тодорхойлох, дижитал дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэчлэх, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг судалж, хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааг хамтарч судлах, хувийн бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн дижитал шилжилтийг дэмжих, хувийн хэвшлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх дижитал шилжилтийг хурдасгахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд тус, тус хамтран ажиллах юм.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь 2021 оны 11 дүгээр сард эдийн засгийн цахим шилжилтийг дэмжих анхны бодлогоо тодорхойлсон бөгөөд хөрөнгө оруулалт, бодлогын оролцоо, зөвлөх үйлчилгээ зэрэг нь цахим шилжилтийг хурдасгах чухал арга замууд гэж үзсэн аж. Уг бодлогын дагуу тус байгууллага нь (i) дижитал шилжилтийн үндэс суурийг бий болгох; (ii) хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон нийтийн үйлчилгээний компаниудын дунд дасан зохицох үйл ажиллагааг дэмжих; (iii) инновац болон зах зээлд шинээр нэвтэрч буй хүмүүсийг дэмжих гэсэн гурван чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Бусад мэдээ

Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ 2022.10.27 ЦХХХ-ны сайд Н.Учрал, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор өнгөрсөн Мягмар

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 100 жил: Монголын радио спортын холбооны тухай

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 100 жил: Монголын радио спортын холбооны тухай 2021.08.09 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100