MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдээлэлд шүүлтүүртэй хандах, нээлттэй өгөгдлийг ашиглан ухаалаг шийдвэр гаргах чадварыг эзэмших шаардлага тулгарч байна.

Интернэт, цахим технологи, нийгмийн мэдээллийн сүлжээ, гар утас, зөөврийн өндөр технологийн төхөөрөмжүүдийн хэт хэрэглээ бидэнд эерэг сөрөг, үнэн худал мэдээллийн их тэсрэлтийг авч ирлээ. Мэдээллийг олон эх сурвалжаас хүлээн авах, шүүн тунгаах, ёс зүйтэй, бүтээлчээр хэрэглэх чадвар бол хувь хүний төдийгүй улс үндэстний хөгжин дэвших боломж, аюулгүй байдлыг хангах дархлаа юм.

Хэдхэн жилийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авахын тулд бичиг үсэг мэддэг байхад л хангалттай байв. Гэтэл сүүлийн жилүүдэд цахим ур чадвар, тоон бичиг үсгийн ялгаа, хуваагдал, тэдгээрийг арилгах замаар мэдэх эрхийг, мэдээлэл ашиглах боломжийг тэгш хүртээх асуудал бодлогын хэмжээнд хэлэлцэгдэж байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн Газраас иргэдийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэх, тоон хуваагдлыг бууруулах асуудалд онцгой анхаарч цахим ур чадварыг дэмжих алхмуудыг бодлогын баримт бичигт тусган хэрэгжилтийг ханган ажиллаж буйг цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Зөвхөн боловсруулсан мэдээллийг шүүлтүүртэй хүлээн авахаас гадна мэдээллийн технологи, цахим шилжилтийн бидэнд олгож буй хязгааргүй боломжуудын нэг болох “Нээлттэй өгөгдөл” /Open data/-г ашиглах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг салбар бүрт төлөвшүүлэх, сургаар бус судалгаагаар, шинжлэх ухаанчаар асуудалд хандах боломжийг бий болгоход хууль эрх зүйн орчин дахь томоохон өөрчлөлтүүдийг зэхэж байна.

Бид тун удахгүй төрийн цахим үйлчилгээний давхардал, хийдлийг арилгах, нээлттэй ил тод байлдыг хангахад зөрчилдөж буй 120 хуулийн өөрчлөлтийг батлуулахаар анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна. Энэ хүрээнд НӨАТ-ын мэдээллийг нээлттэй өгөгдөл хэлбэрээр ил тод болгох, Гаалиар орж ирж байгаа импортын барааны мэдээллийг ил тод болгох асуудлуудыг хуульчлахаар төлөвлөж байна. Энэ бол эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий тоон мэдээлэлд төр, хувийн хэвшил тэгш эрхтэйгээр дата анализ хийж төлөвлөгөө гаргах, алхам чиглэлээ тодорхойлох, ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлөх чухал шийдэл болно.

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын V форумд амжилт хүсье!

Энэ жилийн Форумыг “Цахим орчин ба Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, хамтран хэлэлцэх асуудал” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон ач холбогдолтой ажил болж байна.

Бусад мэдээ

“Цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

ҮЙЛ ЯВДАЛ “Цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 2022.06.15 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гадаад харилцааны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Увс аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх “И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.06) аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион

Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн төслийн сонгон шалгаруулалтын зарлал

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх, үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн контент үйлдвэрлэл, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл