MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах журмуудыг баталлаа

2022.05.19

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа. “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журам” болон “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам”-аар Иргэн, хуулийн этгээд өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, шинээр бий болгоход нь төрийн нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийг нээж байгаа юм. Энэ нь мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжлийн түвшин, дэлхий нийтийн жишиг, хандлагаас урган гарч буй үйл ажиллагаа юм. Төрийн байгууллагууд өөрт байгаа өгөгдөл, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй нийтэлснээр иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид тухайн өгөгдөл, мэдээллийг ашиглан судалгаа хийх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг үр бүтээлтэй болгох, шинэ санал, санаачилга бий болгох замаар шинэ хэрэглээ үүсгэх зэрэг давуу талтай юм. Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журмаар Төрийн байгууллага нь нээлттэй мэдээллийг агуулсан мэдээллийн сан үүсгэж албан ёсны цахим хуудсанд байршуулж нийтлэх, нээлттэй мэдээлэл, цахим хуудсыг шинэчлэх, цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавих харилцааг зохицуулна.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд албан хаагчидтай уулзалт хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд албан хаагчидтай уулзалт хийлээ 2022.09.01 Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн

100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/

ҮЙЛ ЯВДАЛ 100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/ 2021.01.27 Манай улсын радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Цахим ур чадвар олгох” эхний өдрийн (08-р сарын 14) сургалтын сэдвүүд:

“Цахим аймаг бодлогын зөвлөмж” ”Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас баримталж байгаа бодлого болон холбогдох хуулийн танилцуулга” “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” ”Төрийн албан