MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд уулзалт зохион байгуулж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, сургалт, судалгаа, үнэлгээ хийх арга хэмжээ өнөөдөр (2023.08.16) Сүхбаатар аймагт үргэлжилж байна.

Энэ хүрээнд “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтад Сүхбаатар аймгийн төрийн 27 байгууллагын 150 орчим албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдаж, цахим шилжилт, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд асуулт хариулт өрнүүлж, мэдээлэл солилцлоо.

#цахим_аймаг

#Сүхбаатар

Бусад мэдээ

Цахим шилжилтийг эрчимжүүлэхэд Шүүхийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоо чухал

ҮЙЛ ЯВДАЛ Цахим шилжилтийг эрчимжүүлэхэд Шүүхийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоо чухал 2022.11.23 Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэг нээлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлалын хүрээнд БНСУ-д оршин суугаа иргэдийн төлөөлөлтэй

Мэдээллийн технологийн салбарын жендэрийн стратеги төлөвлөгөө боловсруулна

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээллийн технологийн салбарын жендэрийн стратеги төлөвлөгөө боловсруулна 2022.07.04 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын жендерийн стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд ойлголт нэгтгэх семинар 2022