MNG

MNG

EVENT

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд уулзалт зохион байгуулж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, сургалт, судалгаа, үнэлгээ хийх арга хэмжээ өнөөдөр (2023.08.16) Сүхбаатар аймагт үргэлжилж байна.

Энэ хүрээнд “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтад Сүхбаатар аймгийн төрийн 27 байгууллагын 150 орчим албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдаж, цахим шилжилт, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд асуулт хариулт өрнүүлж, мэдээлэл солилцлоо.

#цахим_аймаг

#Сүхбаатар

Other news

Танилц: Ухаалаг хотын сайн жишгүүд

ҮЙЛ ЯВДАЛ Танилц: Ухаалаг хотын сайн жишгүүд 2022.03.01 Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ 2022 онд бүх аймгуудыг цахимжуулах ажлын

АНУ-д болох “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022”-д оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж байна

ҮЙЛ ЯВДАЛ АНУ-д болох “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022”-д оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж байна 2021.12.24 Монгол Улсыг гадаадад сурталчлах, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих,