MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн байгууллагад процессын дахин инженерчлэл хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн Архангай аймагт ажиллаж байна

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Судалгааны институд, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн хамтарсан ажлын хэсгийн баг төрийн байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд “Процессын дахин инженерчлэл” уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.07.03) Архангай аймагт зохион байгуулж байна.

Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэлийн зорилго нь: Иргэн, төрийн албан хаагчдадаа нийцсэн хамгийн зөв процесс, дамжлагыг бий болгох, олон шат дамжлагыг халах, нэгээс илүү дамжлага үүсгэхгүйгээр төрийн албаны процессыг бий болгох, процесс суурьтай, оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх, байгууллагын чадамж, бүтээмж, төрийн үйлчилгээний чанар, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм.

Процессын дахин инженерчлэлийн хүрээнд тандалт судалгааны баг, чиг үүргийн шинжилгээний баг, ажлын байрны зураг авалтын баг, эрсдэлийн баг, мэдээлэл, технологийн баг зэрэг үндсэн 5, дэмжих 2 нийт 7 баг процессын дахин инженерчлэлийн суурь судалгаа, тандалт судалгаануудыг хийж, хаана, ямар асуудал байгааг тодорхойлон, тухайн байгууллагын үйл явцыг нэг бүрчлэн зурж тодорхойлж 4 өдөр ажиллана.

Уулзалт, хэлэлцүүлэгт Архангай аймгийн 25 агентлагийн 300 гаруй албан хаагч хамрагдлаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв – New Recovery Policy Accelerator

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар

Бусад мэдээ

Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээний судалгаанд 235 иргэн, төрийн албан хаагч хамрагдав

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ажлын хэсэг 10