MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхны баярын өдөр тохиож байна

2022.07.19

Тэртээгээс 101 жилийн өмнө буюу 1921 оны 7 дугаар сарын 19-ний энэ өдөр Ардын засгийн газрын 6 дугаар хурлаар шуудан бичиг цахилгаан мэдээний хороог байгуулж, Хиагтын цахилгаан мэдээний хорооны түшмэл байсан гүн Цэдэвсүрэн гуайг ерөнхийлөн захирах түшмэлээр нь томилсноор өнөөдрийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгуулагдсан түүхтэй. Энэхүү түүхт өдрийг өнөөдөр бид “ХОЛБООЧДЫН БАЯР” хэмээн нэрлэж, тэмдэглэн өнгөрүүлдэг байсан уламжлалтай.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт ажиллагсад та нартаа манай салбар байгуулагдсны 101 жилийн ойн мэнд дэвшүүлж, ажил үйлс тань Алтай нуруу шигээ ханхайж байхын ерөөл дэвшүүлье.

1921 онд Ардын Засгийн газар энэ байшинд ажиллаж байв.

Бусад мэдээ

Монгол Улс ЖАЙКА-тай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улс ЖАЙКА-тай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлнэ 2022.06.16 Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбатын ахалсан Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна.