MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Хэнтий аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалт зохион байгууллаа

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи”-ийн сургагч багш О.Билгүүн зохион байгууллаа.

Сургалт “Албан бичиг солилцооны дундын систем”, “Тоон гарын үсэг түүний хэрэглээ”, “Төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудсууд”, “Мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголтууд”, “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам зэрэг сэдвийн хүрээнд болж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгөн, мэдээлэл солилцлоо.

Сургалтад Хэнтий аймгийн төрийн 8 байгууллагын 30 орчим албан хаагч хамрагдаж мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.

#цахим_аймаг

#Хэнтий

Бусад мэдээ

Кибер аюулгүй байдлаа хамтран хамгаална

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран “КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” форум зохион байгуулж байна. Форумд Монгол

БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа 2022.12.30 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-ийн зөвлөх багийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023 оны 03 сард БНСУ-д ажлын айлчлал хийх үеэр тус улсын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн ерөнхийлөгч Гвон Ху