MNG

MNG

EVENT

Хэнтий аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалт зохион байгууллаа

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи”-ийн сургагч багш О.Билгүүн зохион байгууллаа.

Сургалт “Албан бичиг солилцооны дундын систем”, “Тоон гарын үсэг түүний хэрэглээ”, “Төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудсууд”, “Мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголтууд”, “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам зэрэг сэдвийн хүрээнд болж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгөн, мэдээлэл солилцлоо.

Сургалтад Хэнтий аймгийн төрийн 8 байгууллагын 30 орчим албан хаагч хамрагдаж мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.

#цахим_аймаг

#Хэнтий

Other news

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа

ҮЙЛ ЯВДАЛ Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа 2021.08.12 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Монгол Улсын нийт нутгаар усархаг аадар бороо орж, борооны улмаас уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа