“Цахим-Өвөрхангай 2” хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нар энэ сарын 13-ны өдөр Өвөрхангай
ҮЙЛ ЯВДАЛ
2022.01.10
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хөгжлийн хурдасгуур лаборатори хамтран “Вэбсайт болон мобайл аппликейшнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгох нь” сургалтыг вэб хөгжүүлэгч нарт зориулан 2022 оны 01 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг дээрх чиглэлд мэргэшсэн Энэтхэг улсын “Deque University” хүртээмжийн чиглэлээр сургалт зохион байгуулдаг байгууллага явуулж байгаа бөгөөд сургалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “e-Mongolia” төслийн нэгж, Үндэсний дата төв, Цагдаагийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийг төв, Худалдаа хөгжлийн банк зэрэг байгууллагуудын веб хөгжүүлэгчид хамрагдаж байна.
Монгол Улсад 108,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд эдгээр иргэдийг цахим орчинд үл ялгаварлах, технологийг ашиглах ур чадвартай болгох, мөн тэдний ашигладаг технологиудыг бусад технологи дэмждэг байхад веб хөгжүүлэгчдийн үүрэг маш чухал юм. Тус сургалтад хамрагдсан вэб хөгжүүлэгчид өөрсдийн хөгжүүлж буй вэбсайт болон мобайл аппликейшнээ WCAG 2.0 аргачлалын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгон хөгжүүлэх чадварыг олж авах юм.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нар энэ сарын 13-ны өдөр Өвөрхангай
ҮЙЛ ЯВДАЛ КАНСАТ – 2022 тэмцээний бүртгэл эхэллээ Цар тахлын улмаас түр завсарлаад байсан “КАНСАТ” үндэсний V тэмцээн ирэх зургадугаар сард болох гэж байна. Сансрын технологийн
“Entravision” компанийн Ази дахь салбар “Meta” компанийн Authorized Sales Partner буюу зар сурталчилгааны албан ёсны борлуулалтын түншээр Монгол Улсад ажиллахаар болжээ. Бидний сайн мэдэх Facebook,
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012