MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдлаа

2022.01.06

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хугацаанд давхар хариуцах бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг түр томиллоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Төрийн захиргааны удирдлагын газар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой байна.

Бусад мэдээ

Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг

ҮЙЛ ЯВДАЛ Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг 2021.08.26 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

“Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт” боловсруулна

ҮЙЛ ЯВДАЛ “Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт” боловсруулна 2022.10.21 Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар хамтарсан

Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдад “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгууллаа

ЦХХХЯ, ТЦҮЗГ, И-Монгол академи УТҮГ-ын хамтарсан баг өнөөдөр (2023.09.12) “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын цахим ур