MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааг эхлүүллээ

2022.01.07

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хугацаанд давхар хариуцах бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг түр томиллоо.

Бусад мэдээ

Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал болон АНЭУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Абдулла Аль-Гергави нар хоёр улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж байгааг зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНЭУ-д өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн