MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим хөгжлийн хурдасгуур” хурал болно

2022.03.16

Монгол Улс харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдээллийн технологид хөрөнгө оруулъя уриа дор “Цахим хөгжлийн хурдасгуур” форумыг маргааш буюу 2022 оны 03 дугаар сарын 17-нд Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна. Тус хуралд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг танилцуулах бол Үндэсний статистикийн хороо “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээгээ”-ний судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулна. Үүний зэрэгцээ, олон улсын донор байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөллүүд тус хуралд оролцож, мэдээллийн технологид хөрөнгө оруулж, хэрхэн дижитал эдийн засгийг Монгол Улсад бий болгох талаар хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм.

Бусад мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг олгов

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга Б.Батцэцэг өнөөдөр (2023.12.25)

Мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээ “Цахимд хэвшье” Завхан аймагт боллоо

“Цахимд хэвшье” үндэсний хэмжээнд өрнөж буй аяны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ, “Үндэсний дата төв” УТҮГ,

ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг хуулийн хүрээнд бодлогоор дэмжин ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг хуулийн хүрээнд бодлогоор дэмжин ажиллана 2022.09.08 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал