MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсэг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоонд ажиллалаа

 Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн  өнөөдөр /2023.05.04/ Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоонд ажиллалаа.

“Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд төрийн албаны анхан, дунд шатан дахь хүнд суртлыг арилгах, таслан зогсоох, авлига үүсэх нөхцөл бүрдүүлж буй үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, шаардлагатай шийдвэр гаргахад иргэд, хувийн хэвшлээс өргөн хүрээнд мэдээлэл авч, хамтран ажиллах санал зөвлөмж гаргах зорилгоор ажиллаж байна.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар уулзалтын үеэр “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, эл хоёр байгууллагуудад тулгамдаж буй асуудал, ирсэн хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь дэлхийн допингийн эсрэг код, ОУ-ын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг, тэмцээний үеийн болон тэмцээний бус үеийн допингийн хяналтын шинжилгээ хийдэг байгууллага юм. Хяналтын шинжилгээний хариу удаан гардаг гэх гомдол, санал ирдэг учир шалтгаанаа ковид болон зарим тэмцээн, уралдаан давхцах, төлбөр мөнгөтэй холбоотой асуудал, хүндрэл гардаг учир яаралтай гаргах үүднээс Солонгос Улс руу сорьцыг явуулдаг тухай дурдаж байв.

Монголын үндэсний бөхийн холбооноос: Допингийн шинжилгээний хариу удаж гардаг, шинжилгээ авах үйл явцыг нээлттэй, хяналттай болгох шаардлагатай байгаа болон явц дундын шинжилгээг тогтмол авах нөхцлийг бүрдүүлж, зөвхөн улсын цолтой бөхчүүдээс бус аймаг, сумын цолтой бөхчүүдээс хяналтын шинжилгээг авдаг болох, ихэнх илэрч байгаа сорьцууд аймаг, сумын цолтой бөхчүүдээс гардаг талаар болон спортын авлига, хариуцлагын талаар онцолж ярьсан юм.

Уулзалтын дүнд үүссэн асуудлын шийдэл боловсруулан, ажлын хэсэгт танилцуулахаар тогтов.

Бусад мэдээ

Эмнэлгийн магадалгааг цахимаар авах заавар

ҮЙЛ ЯВДАЛ Эмнэлгийн магадалгааг цахимаар авах заавар 2021.11.11 Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэд эмнэлгийн магадалгааг “e-Mongolia” системээс цахимаар авах боломжтой болсон. Энэ ч үүднээс төв

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд завхан аймгийн иргэдээс цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа авч байна

ЦХХХЯ-с “Цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа”-г үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд ТЦҮЗГ, ”И-Монгол” академи хамтран гүйцэтгэж байна. Аймаг тус бүрийн цахим бэлэн байдлын үнэлгээг