Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Шуудангийн нэгдсэн код илгээмж хүргэлтийг хөнгөвчилнө

2022.08.18

Олон улсад өргөн хэрэглэдэг шуудангийн нэгдсэн кодыг төрийн байгууллагын үйлчилгээг шуурхай хүргэх, хүргэлтийг хөнгөвчлөх хаягт суурилсан үйлчилгээнд өргөн ашигладаг. Зип код нь Монгол улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн байршлын тухай мэдээллийг агуулсан, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийсэн, давхардуулалгүйгээр оноох нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлэгддэг код юм. Уг кодыг хэрэглэснээр хаягийн мэдээлэл алдаатай байсан ч код зөв тохиолдолд илгээмж төөрч цаг алдахгүй, шуурхай хүргэгдэх бөгөөд дэд (авто тээвэр, авто зам болон аялал жуулчлалын бүс нутаг), статистик (байгалийн баялаг, хөрс, ан амьтан, бусад) боловсрол зэрэг олон нийтэд чухал, шаардлагатай мэдээллийг цогцоор нь системтэйгээр нийтийн хүртээл болгох боломж бүрдүүлэх юм. Шуудангийн нэгдсэн кодтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.zipcode.mn, zipcode mongolia гар утасны аппликейшн, 1800-1613 тусгай дугаараас авах боломжтой.

Other news

Төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн и-мэйл ашиглахгүй

ҮЙЛ ЯВДАЛ Төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн и-мэйл ашиглахгүй 2022.06.09 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30.2-т “Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цахим хэлбэрээр харилцахдаа албаны цахим шуудан ашиглана” хэмээн заасан. Энэ дагуу төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шуудан ашиглахыг хориглосон байна. Хэрвээ төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шууданг ашиглавал Төрийн албаны тухай хууль, эсвэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх ажээ. Иймд, иргэн ТА энэ талаарх мэдээлэл, санал, хүсэлт гомдлоо 11-11 төвд мэдэгдэнэ үү. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсийг УИХ-д өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр (2024.05.03) Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Өнөөдөр Монгол хүний мэдлэг оюун дэлхийд үнэлэгдэж, мэдээлэл технологийн инженерүүд дэлхийн бүх том компанид ажиллаж, их дээд сургуулиудад багшилж байна. Бүс нутгийн орнуудад Казахстан, Киргиз, Узбек улсад манай салбарын залуучууд нутагшиж амжилттай экспорт хийж байна. E-Mongolia, E-Barimt, Хурдан цэг зэрэг төрийн үйлчилгээний цахим шилжилт дэлхийн өнцөг булан бүрт жишиг болж, олон улсын шагналууд дараа дараалан хүртэж байна. Энэ амжилтаа бид бататгаж, Монголдоо чадварлаг залуучуудаа ажлын байраар хангаж, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэн байгалийн шавхагдах баялаг дууссаны дараа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, орлох чадвартай эдийн засгийн шинэ болгон хөгжүүлэх суурийг өнөөдрөөс тавих болно. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөлд тусгасан гол зарчим нь:1. Компаниудын мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний буюу материаллаг бус хөрөнгийн үнэлгээний тогтолцоог хөгжүүлж, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулна.2. Монгол Улс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлж, цахим эдийн засгийг бодит болгож, ажлын байр нэмэгдүүлнэ.3. Монголдоо чадварлаг залуучуудаа тогтоох, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлж, байгалийн шавхагдах баялаг дууссаны дараа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, нүүрс зэсийг орлох чадвартай үйлдвэрийн шинэ салбарыг босгох явдал хэмээн ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулав.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төв азийн бүсийн захирал Сзанна Харгитай тэргүүтэй төлөөллүүдтэй уулзлаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төв азийн бүсийн захирал Сзанна Харгитай тэргүүтэй төлөөллүүдтэй уулзлаа 2022.10.18 Монгол Улсын цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Европын Сэргээн босголт хөгжлийн банк хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны 5 дугаар сарын 26-нд байгуулсан. Энэ санамж бичигт “Цахим Үндэстэн” баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх тухай тусгасан. Үүнд дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл боломжуудыг тодорхойлох, дижитал дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим худалдааг хөгжүүлэх, дижитал бизнесийг дэмжих, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүд, хөрөнгө оруулалтын боломжийг судлах, шаардлагатай үед зохион байгуулалт болон түүнтэй холбоотой мэдээллээр хангах зэрэг чиглэлүүд багтсан. ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлж, дээрх санамж бичгийн хүрээнд болон яамнаас дэвшүүлсэн стратегийн зорилго, зорилтууд, Европын холбооны орнуудын сайн туршлагуудыг харгалзан үзэж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ