Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2024/07/01-2-scaled.jpg)
Цэндийн БААТАРХҮҮ
Education
- 1989-1999 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
- 1999-2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
- 2004 онд Хан-Уул дээд сургууль тус тус төгссөн
- Улс төр судлаач, математикч мэргэжилтэй
Мэргэшил
2023-2024 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Harvard Manage Mentor /Цахим/ хөтөлбөрийн менежментийн мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдсан.
Эрхэлж байсан ажил, албан тушаал:
- 2005-2006 онд Монгол Улсын Засгийн Газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга
- 2013 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил хариуцсан орлогч
- 2012-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
- 2020 онд МИГ даатгал ХХК-д Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
- MLC Business School болон MLC Content компаний үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга
- “20K Programmer” IT инженер бэлтгэх олон улсын хөтөлбөрийн Монгол дахь удирдагч
- Болгарт төвтэй SoftUniGlobal олон улсын боловсролын байгууллага, Denison Consulting байгууллагын соёлын судалгааны олон улсын институцийн Монгол дахь төлөөлөгч
- IEEE /Institute of Electrical and Electronics/ холбооны Ази, Номхон далайн бүсийн гишүүн
CURRENT WORKS AND POSITIONS :
Монгол Улсын Ерөнхий Сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр захирамжаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайд.