MNG

MNG

АЛСЫН ХАРАА

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн хөгжил, дэвшил нь Монгол Улсын хөгжлийн хурдасгуур байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг цогцлоон хөгжүүлнэ.

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны тэргүүлэх чиглэл нь: 1. Холбоо, мэдээллийн технологи, сансар, өргөн нэвтрүүлэг, шуудан, радио давтамж, бүх нийтийн үйлчилгээний үүргийн бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх; 2. Эдийн засаг, нийгмийн харилцааны өсөн нэмэгдэж байгаа мэдээлэл, үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг хангахуйц харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь дэд бүтцийн бэлэн байдлыг хангах; 3. Кибер орчинд үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэн, мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах; 4. Технологи, инновацид суурилсан цахим засаглалыг хөгжүүлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртал, шат дамжлагыг бууруулах, иргэн төвтэй төрийн удирдлагын дэвшилтэт тогтолцоог бүрдүүлэх; 5. Нийгэм, эдийн засгийн салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн инновацийг нэвтрүүлж, бүтээмж, өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх; 6. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нутагшуулах, программ хангамж, тоон контент, электроникийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах замаар дижитал эдийн засгийг хөгжүүлэх; 7. Харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах; 8. Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвор суурьшилтай ажиллуулахыг дэмжих, бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэн, тоон хуваагдлыг бууруулах, иргэдийн мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх.

ЧИГ ҮҮРЭГ

Монгол Улсын цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, сансрын технологи, өргөн нэвтрүүлгийн талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлого, стратегийн төлөвлөлтийг тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

STRATEGIC GOALS

Mongolia's long-term policy document "Vision - 2050" and the government's 2021-2024 action program set the goal of making national science, technology and innovation with international competitiveness one of the economic priorities, and "E-Nation" making a call to be. In the framework of this work, six strategic goals were approved: digital infrastructure, e-government, information security, digital literacy, innovation production, and national development accelerator.

01. DIGITAL INFRASTRUCTURE

To provide the readiness of backbone infrastructures to meet the growing needs if ICT

02. E-GOVERNMENT

To create non-bureaucratic and transparent e-government by introducing communication, information technology and innovation in all sectors of society and economy, and increasing productivity, competitiveness and efficiency

03. INFORMATION SECURITY

To establish a National security system in the Cyber environment and to ensure the integrity, confidentiality, and accessibility of information by introducing latest techniques and technologies and increasing information security awareness of public and private sector as well as citizens

04. CAPABILITY OF DIGITAL LITERACY

To become an e-Nation by improving the capacity of public digital literacy and eliminating the digital divide.

05. INNOVATION AND PRODUCTIONS

To develop new sectors of the economy by developing information technology, big data, artificial intelligence. blockchain-based platforms, software, national digital content and increasing a volume of electronic manufacturing based on rare-eartch elements, and support their exporting.

06. NATIONAL DEVELOPMENT ACCELERATOR

To increase competitiveness, productivity, and efficiency introducing ICT products and services in the social and economic sectors