Авлигын эсрэг “Шилэн” ажиллагааны хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг шаардаж мэдээлэл нь хаалттай төрийн байгууллагуудад иргэдийн мэдэх эрхийг хангах хугацаатай үүрэг өгч байгаа юм.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/04/340243937_879524489816306_2412225481399797941_n-1024x683.jpg)
Энэ хүрээнд өнөөдөр /2023.04.12/ Салбарын хяналтын газрын дарга С.Ганзориг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл,урлагийн газарт ажиллаж хугацаатай үүрэг өглөө.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/04/340832588_2091575854373921_7184172084755529844_n-1024x683.jpg)
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 201 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж, нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”-д заасны дагуу төрийн байгууллагууд мэдээллээ ил тод, нээлттэй байлгах үүрэгтэй юм.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/04/340775182_928940391640796_2458654334669547012_n-1024x683.jpg)