Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нь” өгөгдлийн Хакатон тэмцээн зохион байгуулагдана

Зорилго

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор өгөгдөлд суурилсан загвар боловсруулж, хиймэл оюун ухааны шийдлийн загвар боловсруулах, олон нийтийн оролцоог хангаж, иргэдийн санал санаачлагыг дэмжихэд оршино.

Хамрах хүрээ 

  • Мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд
  • Өгөгдлийн шинжээч
  • Өгөгдлийн сэтгүүлч
  • Хот төлөвлөлт, зам тээврийн салбарын мэргэжилтэн
  • Компани, хувь хүн, төрийн бус байгууллага

Шалгаруулалт

  1. Тэмцээнд оролцох хүсэлтэй оролцогчид нь 3-5 хүнтэй баг бүрдүүлж бүртгүүлнэ.
  2. Оролцогчид нь гишүүдийн танилцуулга, авто замын түгжрэлийг шийдэхтэй холбоотой саналаа ирүүлнэ.
  3. Хүсэлтээ ирүүлсэн оролцогчдоос гишүүдийн чадавх, багийн туршлага, ирүүлсэн шийдлийн саналаар шалгаруулж, 2-р шатанд 10 баг шалгаруулна.
  4. 2-р шат 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Мэдээлэл технологийн үндэсний парк дээр явагдана.
  5. 2-р шатанд эхний гурван байр, тусгай байрын хамт шалгаруулах ба,  шалгаруулахдаа дараах байдлаар үнэлнэ.

  • Санаа- 40%
  • Модель-40%
  • Дүрсжүүлэлт-20%

Тэмцээний даалгавар

            Өгөгдсөн нийтийн тээвэр, замын хөдөлгөөний тоон болон видео мэдээлэлд үндэслэн түгжрэлийг бууруулахад чиглэсэн шинэлэг, оновчтой шийдэл гаргах. Шийдлээ  өгөгдөл дээр туршиж, нотлох модель хөгжүүлэх. Өгөгдөөгүй бусад нээлттэй эх үүсвэрийг ашиглаж болно. 

Зохион байгуулагчдаас хангах  өгөгдлийн төрөл:

  • Нийтийн тээврийн автобусны зорчилт, хөдөлгөөний мэдээлэл
  • Замын хөдөлгөөний урсгал, ачааллын тоон мэдээлэл,
  • Замын дүрс бичлэг, автобусны дүрс бичлэгийн жишээ

Хамтран зохион байгуулагчид

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар;
  • Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны Ажлын алба;
  • Түгжрэлийг бууруулах үндэсний хороо;
  • Нийтийн тээврийн газар;

Бүртгэлтэй холбоотой мэдээллийг Салбарын шинжлэх ухаан, технологи инновацийн бодлого
хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Лхамдулам /99135813/ дугаараас, Тэмцээнтэй холбоотой мэдээллийг  /88216971, 88092004/ дугаарын утаснаас лавлана уу.

Other news

“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нь” өгөгдлийн Хакатон тэмцээн зохион байгуулагдана

Зорилго Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор өгөгдөлд суурилсан загвар боловсруулж, хиймэл оюун ухааны шийдлийн загвар боловсруулах, олон