MNG

MNG

EVENT

Хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр Ази, Номхон далайн бүсийн орнууд чууллаа

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн чуулганд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцож, хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр Монгол Улсад баримталж буй бодлого, төлөвлөлт хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, тулгамдаж байгаа асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

Чуулганд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын олон улсын байгууллагуудын төлөөлөл болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг Индонез, Камбож, Пакистан, Бутан, Тайланд, Филиппин зэрэг 40 орчим улс орны төлөөллүүд оролцож, “Хүүхдийг цахим орчинд хамгаалах үндэсний стратеги, дүрэм журам, сайн туршлага” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Other news

Шведийн Хаант Улсын Стокхольм хотын Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүллээ

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “Хурдан” цэгийг Шведийн Хаант Улсын Стокхольм хотод байрлаж буй Монгол Улсын Элчин сайдын яаманд

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа

ҮЙЛ ЯВДАЛ Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа 2021.08.12 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү