MNG

MNG

EVENT

“ЦАХИМ ТАНИЛТЫН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨМЖ ГАРНА

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Цахим танилтын тогтолцоо шинэчлэх” төслийг хэрэгжүүлэхээр Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академитай хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд үндэсний танилт нэвтрэлтийн технологийн шийдэл, цахим танилтын тогтолцоог төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах боломжийн талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Эстон Улсын цахим засаглалын академийн технологийн захирал Хейко Вайнсалу, цахим танилтын ахлах зөвлөх Марк Эрлих болон Цахим хөгжил харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам зэрэг төрийн 26 байгууллага, Монголын банк санхүүгийн байгууллагуудын холбоо, Мобиком корпораци, Скайтел ХХК, Тридүм И-Секьюрити ХХК, Монпасс СА ХХК зэрэг хувийн хэвшлийн 30 орчим байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцлоо.

Уулзалтын дүнд гарсан санал, дүгнэлтэд үндэслэн цахим танилтын тогтолцоог шинэчлэх төр, хувийн хэвшлийн цахим үйлчилгээнд ашиглах боломжтой аюулгүй байдлын шаардлага хангасан, цахим хэлбэрийн танилтын тогтолцоог бий болгох зөвлөмж гаргах юм.

Other news

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, үнэлгээнд тулгуурлан

Төрийн программ хангамж худалдан авалтын уялдаа холбоог хангаж, давхардлыг арилгаж, үргүй зардлыг бууруулна.

ҮЙЛ ЯВДАЛ Төрийн программ хангамж худалдан авалтын уялдаа холбоог хангаж, давхардлыг арилгаж, үргүй зардлыг бууруулна. 2022.10.17 Төрийн байгууллага программ хангамжийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд