MNG

MNG

EVENT

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Орон даяар төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр нэгдсэн менежментээр хаанаас ч ойрхон үзүүлнэ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Тус газар нь төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэх системийн ашиглалтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахын зэрэгцээгээр төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэн ажиллана.

Энэ хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал аймаг, нийслэлийн засаг дарга, Тамгын газрын дарга нартай цахимаар уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Тухайлбал төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын үйл ажиллагааг эхлүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, олон нийтэд сурталчлан таниулах, орон нутаг дахь салбар нэгжийн ажиллах байр, талбай, орчныг тохижуулах, хаягжилт, техник, тоног төхөөрөмжийн болон шаардлагатай бусад зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь цаашид аймаг, орон нутаг дахь төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд менежментийн шинэчлэл хийж, үйчилгээний соёлыг сайжруулж, нэг цонхны хурдан үйлчилгээг иргэдэд хаанаас ч ойрхон хүргэнэ.

Аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга, холбогдох албан хаагчид хэлэхдээ төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хурдан, шуурхай үзүүлэх ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын үйл ажиллагаатай холбоотой саналаа хэллээ.

Уулзалтад ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Батцэцэг, ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл, ЦХХХЯ-ны Цахим засаглалын хэлтсийн дарга Б.Золбоо, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга Б.Оргил болон холбогдох нэгжийн удирдлага, албан хаагчид, Аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга, холбогдох албан хаагчид оролцлоо.

Other news

Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна 2022.10.15 Монгол Улсын Засгийн газраас төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг

Цахимд_хэвшье_Ховд_ЕБС

“Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээнийи хүрээнд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, политехникийн коллежийн оюутнуудад: “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Хүүхэд хамгааллын тухай хууль

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2022.04.25 УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар