MNG

MNG

EVENT

“Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсэг Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсэг 7 хоног бүрийн Баасан гарагт иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ажиллахаар болсон.

Энэ хүрээнд ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга Б.Уянга нар өнөөдөр /2023.04.07/ иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, 08:30-12:30 цагийн байдлаар утсаар 19 санал гомдол, 32 иргэнтэй биечлэн уулзаж санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч ажиллалаа.

Ажлын хэсэг нь анхан, дунд шатанд төрийн үйлчилгээг авахад үүсэж буй хүнд суртал, авлига өгөх эрсдэл үүсгэж буй нөхцөл байдлыг тогтоож, арилгах, иргэд, хувийн хэвшлээс мэдээлэл авч, хамтран ажиллах, иргэдээс ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж буй үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах зорилготой юм.

Other news

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.аар 13А маягтыг илгээх, харах, татах боломжтой боллоо

Өнөөдрийн (2023.04.12) ЗГ-ын хуралдаанд “13А маягтыг цахимжуулах” шийдлийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулсан бөгөөд МУ-ын Засгийн газраас тус шийдлийг хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ. 2022 онд улсын хэмжээнд

ЦХХХЯ НҮБ-ын Хүүхдийн сантай цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ НҮБ-ын Хүүхдийн сантай цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллана 2022.11.21 ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин