MNG

MNG

EVENT

Бүгд Найрамдах Казакстан Улсын Алматы хотын “Иргэдэд үйлчлэх төв” жилд 17 сая үйлчилгээг иргэдэд хүргэж үйлчилдэг

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Б.Ганбат, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга Д.Жавхлан, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаны төлөөлөл Бүгд найрамдах Казакстан Улсад “Дижитал Алматы-2024” арга хэмжээнд оролцож байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Алматы хотын “Иргэдэд үйлчлэх төв”-ийн үйл ажиллагаатай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр танилцаж, туршлага судаллаа.

Бүгд найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн яамны харьяа “Иргэдийн засгийн газар” улсын корпораци нь улсын хэмжээнд 334 иргэдэд үйлчлэх цэг, 21,476 ажилтантай. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, газрын бүртгэл, нийгмийн халамж үйлчилгээ, хуулийн этгээдийн бүртгэл, иргэний бүртгэл зэрэг 6 чиглэлээр төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэдэг байгууллага юм.

НҮБ-аас гаргасан дэлхийн цахим үйлчилгээний индексээр 8 дугаарт эрэмбэлэгдэж, ISO 9001:2015 чанарын удирдлагын системийг нэвтрүүлсэн тус төв төрийн 1245 үйлчилгээ цахимжуулснаас 94.5%-ийг нэг цэгийн үйлчилгээгээр үзүүлж байна.

Other news

Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ойн “БАЯРЫН ХУРАЛ” зохион байгуулагдлаа

Баярын хуралд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт хамт олны төлөөлөл болон УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга