MNG

MNG

EVENT

“И-Монгол”, “И-Бизнес” системээр дамжуулан МҮХАҮТ-аас үзүүлсэн үйлчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолтыг олгодог болно

ЦХХХЯ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, бизнес эрхлэх таатай цахим орчин бүрдүүлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн, шуурхай хүргэх чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Талууд санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах зарим чиглэлийг дурдвал:

📌Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа”, “И-Бизнес” системээр дамжуулан Танхимаас үзүүлсэн үйлчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолт олгох боломжийг хамтран бүрдүүлнэ;

📌Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

Эдгээр ажлын хүрээнд МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын мэдээллийн системийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, албан бичиг солилцооны дундын систем, төрийн үйлчилгээний нэгдсэн систем болон бусад шаардлагатай системтэй холбож мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх юм.

Other news

Авлигатай тэмцэх газарт 10 мянган хуудас “Шилэн” мэдээлэл хүлээлгэн өглөө

10 мянган хуудас баримт, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өнөөдөр хүлээлгэн өгч, мөрдөн шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна. Засгийн газрын тусгай сангууд, тусгай зөвшөөрлүүд, тусгай

“Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөг Булган аймагт зохион байгуулагдлаа

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ЦХХХЯ-наас санаачлан үндэсний хэмжээнд өрнүүлж буй 21 аймагт үе шаттай, бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй “Цахимд хэвшье” арга

“Цахим хөгжлийн хурдасгуур” хурал болно

ҮЙЛ ЯВДАЛ “Цахим хөгжлийн хурдасгуур” хурал болно 2022.03.16 Монгол Улс харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн.