MNG

MNG

EVENT

ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ “11-11″ ТӨВД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН САНАЛ, ГОМДЛЫН

ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ “11-11″ ТӨВД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН САНАЛ, ГОМДЛЫН 12-15 ХУВИЙГ ГАЗРЫН МАРГААНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ЭЗЭЛЖ БАЙНА

Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд 7 хоног бүрийн Баасан гарагт Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ажиллахаар болсон.

Энэ хүрээнд өнөөдөр (2023.06.02) Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул, Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн нар “11-11” төвд ажиллалаа.

“Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн төрийн үйлчилгээг авахад үүсэж буй хүнд суртал, авлига өгөх эрсдэл үүсгэж буй нөхцөл байдлыг тогтоож, арилгах, иргэдээс ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж, авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж буй үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах зорилготой ажиллаж байна.

Өнөөдөр 08:30-12:30 цагийн байдлаар утсаар нийт 13 санал гомдол, биечилж 13 иргэнтэй уулзаж, санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч ажиллалаа.

Other news

“Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-ийн төслийг хэлэлцлээ

Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-ийн төслийг ЦХХХЯ-ны жендэрийн салбар зөвлөлийн гишүүдэд танилцуулж, салбар