MNG

MNG

EVENT

“Кансат-2024” үндэсний VII тэмцээн эхэллээ

Анх 2013 оноос Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байсан сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан их, дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах, дотоодын хүний нөөцийг бэлтгэх зорилго бүхий “Кансат-2024” VII тэмцээн эхэллээ.

Лаазанд багтах жижиг хэмжээний хиймэл дагуулыг оюутан, залуус өөрсдийн гараар зохион бүтээж өрсөлддөг тус тэмцээнд багууд бичил хиймэл дагуулаа хөөргөх өдөр хүртэл цуврал байдлаар нийт 4 үе шат бүхий хэлэлцүүлэг зохион байгуулах юм.

Тэмцээний эхний шатны хэлэлцүүлэг болох даалгавар тодорхойлох, урьдчилсан загварын хэлэлцүүлэг 2024 оны 21, 22-ний өдрүүдэд Мэдээлэл технологийн үндэсний паркид зохион байгуулагдлаа.

Энэ жилийн “Кансат-2024” үндэсний VII тэмцээнд МУИС, ХААИС, Шинэ Монгол технологийн коллеж, ШУТИС, ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургууль, Монгол Коосэн технологийн коллеж, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Beelog tech, Томүжин Алтернатив Сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, WE MONGOLIA зэрэг нийт 36 багийн 200 гаруй оюутан, сурагч, хиймэл дагуул сонирхогч залуучууд оролцож байна.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч

Цахим хөгжил, харилцаа холбооны яам

Хамтран зохион байгуулагч

MOSTA – Монголын Сансрын Технологийн Холбоо

ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн

Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park

Монгол улсын их сургууль

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Imformation Technologi

Space Academy

Other news

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Алслагдсан бүс нутагт fm радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Алслагдсан бүс нутагт fm радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлнэ 2022.09.21 Цахим хөгжил харилцаа холбооны яам