MNG

MNG

EVENT

Монгол Улсад анх удаа нуурын гүнд далайн шилэн кабелийг амжилттай суурилууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологийг дэмжих, технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлээд байна.

Төслийн хүрээнд FM радио өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр гамшгийн үеийн дохиог хүлээн авах, дамжуулах станцыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Хатгал тосгонд суурилуулан дохио хүлээн авах төхөөрөмжийг төсөл хэрэгжсэн бүс нутгийн 650 гаруй өрхөд хүлээлгэн өглөө.

Төслийн ерөнхий санхүүжүүлэгчээр Япон Улсын “KDDI сан”, бүтээгдэхүүн нийлүүлэгчээр Япон Улсын “Өү Си Си” компани, гүйцэтгэгчээр Онцгой байдлын ерөнхий газар, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ тус тус ажилласан бөгөөд энэхүү төслөөр хийгдсэн онцлох ажил нь Монгол Улсад анх удаа шилэн кабелийг далайгаар буюу усан доогуур амжилттай суурилуулсан явдал юм.

Далайн шилэн кабелийг Хөвсгөл нуурын аялал жуулчлал, байгалийн цогцолборт газрын Хүзүүвчийн шил, Жанхайн даваа орчимд нуурын хөвөө дагуу суурилуулан, аялал жуулчлалын бүс нутагт өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны үйлчилгээг нэвтрүүллээ.

FМ радиогийн үндсэн сигналыг дамжуулах сүлжээг байгуулахдаа хосолмол буюу цахилгааны болон интернэтийн урсгалыг нэгэн зэрэг дамжуулах шилэн кабелийг ашигласан нь эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй алслагдсан бүс нутаг дахь байгууламж, цамхаг, сайт, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг цахилгааны болон интернетийн дэд бүтцэд нэгэн зэрэг холбох, системийн ашиглалт, засвар үйлчилгээг зайнаас явуулах, улмаар гамшгийн болон онцгой байдлын үед сүлжээг шуурхай сэргээхэд чухал ач холбогдолтой юм.

Other news

“Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна

ҮЙЛ ЯВДАЛ “Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна 2022.01.23 Дэлхийн цахилгаан холбооны салбарын хамгийн том олон улсын экспо

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд цахим технологид суурилсан 3000 ажлын байр нэмэгдүүлнэ

Дэлхийн банкны Хятад болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара К.Уорвик болон Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Ухаалаг засаг – 2” төслийн удирдагч хадагтай

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг БНСУ-ын “КТ” корпорацийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын КТ корпораци хооронд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан билээ. Тус санамж