MNG

MNG

EVENT

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна

1981 оны 03 дугаар сарын 22-ны өдөр буюу энэ өдөр Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сансрын хамтарсан нислэгээр БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-ны 19:42 цагт эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй.

Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийн сансрын нисэгчийг нисгэсэн дэлхийн 10 дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм.

Other news

 “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ үндэсний хэмжээнд өрнөж байна.

“Цахим аймаг” бодлогын баримт бичгийн хүрээнд ЦХХХЯ орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд нэгдсэн бодлого арга зүйгээр хангах төлөвлөгөө боловсруулан зөвлөмж өгөх ,