MNG

MNG

EVENT

“Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

2022.09.12

Тэртээ 1961 оноос Монголын хүүхэлдэйн киноны түүх эхтэй бөгөөд МУУГЗ Ц.Зандраа гуайн “Хоёр найз” бүтээл анхны шанг татаж байв. Харин Монгол шуудангийн маркийн түүх 1924 оноос эхтэй. Тухайн үед Монгол улс мөнгөн тэмдэгтээ хэвлээгүй байхдаа шуудангийн маркийг түрүүлж хэвлэсэн нь дэлхийн өнцөг булан бүрд тусгаар тогтносон Монгол улсын нэрийн хуудас болж байв.

Марк бол харилцаа холбооны салбарын үнэ цэнтэй, өвөрмөц бүрэлдэхүүн хэсэг бөгөөд өнөөдөр “Монгол хүүхэлдэйн кино“ сэдэвт шуудангийн маркийг нээж байна.

1946 оны 7-р сарын 1-нд гүйлгээнд оруулсан “Ардын хувьсгалын 25 жилийн ой” сэдэвт маркт анх удаа хүүхдийг дүрслэн хэвлүүлсэн байдаг.

 

Харин өнөөдөр Монгол хүүхэлдэйн киноны 6 нэрийн, 1 блок маркийг шуудангийн гүйлгээнд гаргаж байна. Нэрийн маркт, “Хоёр найз”, “Эрх цагаан”, “Боролдойн цаг”, “ Азар Базар Тазар”, “Маамуу”, “Мөнх тунх”, “Арван хоёр жил” хүүхэлдэйн киног тус тус дүрслэн оруулжээ.

 

Other news

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр орон нутгийн цахимжилтийг эрчимжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” уриатай “Цахим

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах e-business.mn платформ нэвтрүүллээ

Иргэд хуулийн этгээд байгуулахдаа хэд хэдэн удаа улсын бүртгэлийн, санхүүгийн байгууллага дээр биечлэн очих шаардлага тулгардаг. Компанийнхаа төрд байгаа мэдээллийг шууд харах боломжгүй, бизнес эрхлэхэд