MNG

MNG

EVENT

Судалгааны ажилд холбогдох санал, мэдээллээ ирүүлэхийг урьж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “Үндэсний хиймэл дагуул” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах судалгааг хийхээр төлөвлөж байна.

Энэ чиглэлээр 2012 онд Япон Улс, 2014 онд Бүгд Найрамдах Франц Улсаас зөвлөх үйлчилгээ авч байсан. Мөн 2022 онд ЦХХХЯ-наас Шинжлэх Ухааны Академи болон Шинжлэх Ухаан Технологийн Их ургуулийн Мэдээлэл, холбооны судалгаа хөгжлийн төвтэй хамтран, “Харилцаа холбооны хиймэл дагуул бүтээх, хөөргөх, эзэмших, ашиглах техник эдийн засгийн урьдчилсан судалгаа”-г хийсэн.

Иймд дээрх судалгаанд үндэслэн Үндэсний хиймэл дагуул төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Сансрын холбооны тоон хиймэл дагуулын шаардлагын дагуу шинэчлэн боловсруулах судалгааны ажилд ажил гүйцэтгэх тухай үнийн санал, үнийн саналын задаргаа, байгууллагын танилцуулга, ажиллах багийн мэдээлэл, ажил гүйцэтгэх хуваарь, ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт зэрэг мэдээллийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор brmail@mddc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Other news

“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нь” өгөгдлийн Хакатон тэмцээн энэ сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгуулагдана

Зорилго Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор өгөгдөлд суурилсан загвар боловсруулж, хиймэл оюун ухааны шийдлийн загвар боловсруулах, олон нийтийн оролцоог хангаж, иргэдийн санал

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстонийн Цахим Засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстонийн Цахим Засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2022.04.08 Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Бүгд найрамдах