MNG

MNG

EVENT

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргө ёслолын үйл ажиллагаа болов

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн албаны зөвлөлийн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс төрийн захиргааны албанд анх томилогдсон албан хаагчдыг төрийн жинхэнэ албаны тангараг өргүүлэх үйл ажиллагааг өнөөдөр (2023.12.28 ) зохион байгууллаа.

Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар болон ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн ЦХХХЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Б.Батцэцэг нар оролцон, төрийн жинхэнэ албан хаагч болж, төрийн албаны нэр хүндтэй, амаргүй, хариуцлагатай албыг хашихаар тангараг өргөж буй нийт албан хаагчдад баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.

Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцэн, төрийн захиргааны албан тушаалд анх томилогдон ажиллаж буй ЦХХХЯ болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын нийт 6 албан хаагч тангараг өргөв.

Other news

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал кибер аюулгүй байдлын цэргийн командлалд ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт