MNG

MNG

EVENT

“Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж ба шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, харилцаа холооны яам, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны ажлын алба хамтран “Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, үйл ажиллагаандаа идэвхтэй ашиглаж байгаа 20 орчим байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс оролцож, тус байгууллагаас гаргасан “Хиймэл оюун ухаан ба ёс зүй” зөвлөмжийг комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан танилцуулав.

Оролцогчид Монгол Улсад одоо хөгжүүлэгдэж байгаа хиймэл оюун ухааны технологийн шийдлүүд, цахим шилжилт тэр дундаа төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах боломж нөхцөл, үндэсний хэмжээнд өгөгдөл, мэдээллийг ил тод, нээлттэй, ялангуяа машинд уншигдах хэлбэрээр нээлттэй болгох, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах талаар нээлттэй санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид Монгол Улсад хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөлийг тус яамны дэргэд байгуулж, цуврал уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэв.

Other news

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах e-business.mn платформ нэвтрүүллээ

Иргэд хуулийн этгээд байгуулахдаа хэд хэдэн удаа улсын бүртгэлийн, санхүүгийн байгууллага дээр биечлэн очих шаардлага тулгардаг. Компанийнхаа төрд байгаа мэдээллийг шууд харах боломжгүй, бизнес эрхлэхэд

Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдыг цахим ур чадвар, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн арга зүйгээр хангаж ажиллав

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Баян-Өлгий аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд тус аймгийн төрийн албан хаагчдын цахим ур