MNG

MNG

EVENT

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “Хурдан” цэг Баян-Өлгий аймагт нээгдлээ.

Баян-Өлгий аймаг төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүлсэн 16 дахь аймаг боллоо. Алслагдсан бүс нутагт иргэд төрийн үйлчилгээг операторын горимоор орон нутгынхаа өөрт ойр байрлах цэгээс түргэн шуурхай, зардал чирэгдэлгүй, хүнд сурталгүй авах боломж ийнхүү бүрдэж байна.

Баян-Өлгий аймаг дахь “Хурдан” цэгийн нээлтэд :

✅Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Камелият

✅ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг

✅ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө.

Баян-Өлгий аймгийн иргэд төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг эхний ээлжинд “Хурдан” цэгээс авах боломжтой бөгөөд үйлчилгээний тоог нэмэгдүүлсээр энэ ондоо 1000 хүргэх зорилготой ТЦҮЗГ-ын хамт олон ажиллаж байна.

Other news

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх “Цахимд хэвшье” уриатай Цахим хөгжлийн өдөрлөг нэгдсэн арга хэмжээ Баян-Өлгий аймагт болно

Мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн багийн зөвлөх үйлчилгээ Аймгийн удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчид,

Япон улсын Токио, Осакa хотуудад оршин сууж буй Монгол иргэд төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээс авах боломж бүрдлээ

Япон улсад Монгол улсаас 17 мянга орчим иргэд оршин сууж байна. Эдгээр иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, төрийн үйлчилгээг авахтай холбоотой аливаа саад бэрхшээлийг арилгах, цахим

Монгол Улсын “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги” батлагдлаа

Кибер орчинд төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах энэхүү стратеги нь дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд: -Кибер аюулгүй байдлыг хангах зохицуулалтын