MNG

MNG

EVENT

Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг Баянхонгор аймгийн иргэдэд хаанаас ч ойр хүрэх боломж бүрдлээ

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг 21 аймгийн төвд нээж, үйлчилгээг жигдрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр /2023.05.13/ Баянхонгор аймгийн төвд Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалын газрын дарга Б.Оргил, Баянхонгор аймгийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэг Баянхонгор аймагт нээгдсэнээр орон нутгийн 5 дахь салбар болж, тус аймгийн 90,000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээ ойртож байна.

Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.

Цаашид 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН.

Other news

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Орон даяар төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр нэгдсэн менежментээр хаанаас ч ойрхон үзүүлнэ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Тус газар нь төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа,