MNG

MNG

EVENT

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ СИНГАПУР УЛСАД НЭЭГДЛЭЭ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын Инфоком медиа, хөгжлийн агентлагаас зохион байгуулж буй “Цахим форум” (Digital FOSS) дээд хэмжээний уулзалтад оролцохоор албан томилолттой ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр (2023.06.05) Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг нээлээ.

Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Сингапур Улсад нээгдсэнээр тус Улсад ажиллаж амьдарч буй 200 орчим иргэн, төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авах боломжтой юм.

Одоогоор Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газар, Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Пусан хотын дипломат төлөөлөгчийн газар, Австри Улсын Вена хот, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дели хотод тус тус 5 цэг нээгээд байна.

Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн нийт 47 газар, 504 цэгт шинээр нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Цаашид 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ, танд ойрхон.. ХУРДАН.

Other news

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах сургалт, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар танилцуулга хийлээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын сургагч багш О.Билгүүн

Өвөрхангай аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Өнөөдрийн /2023.09.13/ танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг тус аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний