MNG

MNG

EVENT

“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум зохион байгуулагдаж байна

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Орхон аймаг, Эрдэнэт хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгуулагуудыг идэвхжүүлэх зорилго бүхий “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум өнөөдөр (2023.06.15) Орхон аймгийн “Соёл урлагийн цогцолбор”-т эхэллээ.

Форумд ЦХХХ-ны дэд сайд, Хөдөөгийн сэргэлт бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүн Ж.Эрхэмбаатар оролцож, “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдвийн хүрээнд илтгэл тавин, Монгол Улсын Засгийн газрын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг, гурван өдөр үргэлжлэх энэхүү форумын ач холбогдол нь Орхон аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нэмэгдүүлэх, “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийн бодлогын баримт бичгээ олон нийтэд танилцуулахад чиглэж байна.

Форумд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн сангийн суурин төлөөлөл, Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв зэрэг 20 гаруй байгууллагын 100 гаруй төлөөллүүд оролцож, нийгэм, эдийн засаг, орон нутгийн цахим шилжилт, бүсчилсэн хөгжлийн илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

Форумын хүрээнд “Ухаалаг-Эрдэнэт экспо”, “Орон нутгийн цахим шилжилт” хэлэлцүүлэг, “Мэдээллийн технологийн салбарын таниулах сургалт”, “И-спортын тэмцээн” Ухаалаг-Эрдэнэт IT workshop” зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Other news

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингхтай уулзлаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингхтай уулзлаа 2022.02.12 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ

“Монгол, Австрийн бизнес форум-2023” Австри улсын Вена хотод “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдаж байна

Бизнес форумд банк, санхүүгийн байгууллага, эм, хүнс, технологийн компаниуд, уул уурхай, ноос, ноолуур, хүнсний үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй компанийн төлөөлөгчид оролцож,

Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулийг судалж үзэхэд зөвхөн “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэж хэлбэр заасан үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байна

Тэдгээр нь цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэсэн, “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбар”, “бичгээр хүргүүлнэ” зэргээр цаасан суурьтай баримт бичгийг шаардсан байна. Монгол Улсын цахим шилжилтийг