MNG

MNG

EVENT

Хиймэл дагуулаас интернэтийн үйлчилгээ үзүүлэгч ONEWEB компани монголд орох талаар хэлэлцээр хийлээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Дэлхийн үүрэн холбооны конгресс MWC-2023”-т оролцож байна. Энэ хүрээнд Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч Английн “One Web” компанийн гүйцэтгэх захирал Нейл Мастерсонтэй уулзлаа.

One Web-ийн зүгээс харилцаа холбооны ууган оператор “Монголын цахилгаан холбоо”-той хамтарч интернэтийн үйлчилгээг улс эх орныхоо өнцөг булан бүрт хүргэх ажлыг эхлүүллээ. Иргэд өөрсдийн сонголтоор интернэтийн үйлчилгээгээ сонгож алслагдсан сум, орон нутаг, уул ус, байршил харгалзахгүй сансраас интернэт хүлээн авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Радио телевизийн үндэсний сүлжээний эзэмшилд буй 5 станцыг түшиглэж газрын станц байгуулах саналыг тавив. Тус төслийг “Сансрын үндэсний зөвлөл”-д танилцуулж зохих шийдвэрийг гаргаж хамтын ажиллагааны гэрээ үзэглэхээр тохирлоо.

Other news

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд албан хаагчидтай уулзалт хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд албан хаагчидтай уулзалт хийлээ 2022.09.01 Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн