MNG

MNG

EVENT

Хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр Ази, Номхон далайн бүсийн орнууд чууллаа

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн чуулганд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцож, хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр Монгол Улсад баримталж буй бодлого, төлөвлөлт хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, тулгамдаж байгаа асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

Чуулганд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын олон улсын байгууллагуудын төлөөлөл болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг Индонез, Камбож, Пакистан, Бутан, Тайланд, Филиппин зэрэг 40 орчим улс орны төлөөллүүд оролцож, “Хүүхдийг цахим орчинд хамгаалах үндэсний стратеги, дүрэм журам, сайн туршлага” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Other news

“Цахим жишиг аймаг” концепцийг 21 аймгийн удирдлагуудад танилцуулав

ҮЙЛ ЯВДАЛ “Цахим жишиг аймаг” концепцийг 21 аймгийн удирдлагуудад танилцуулав 2022.02.24 Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” УТҮГ-ийн удирдлагууд өнөөдөр /2022.02.24/ 21 аймгийн удирдлагуудтай

ЦАХИМ ХӨГЖИЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ “ПИПЛ ИН НИЙД” ОУТББ, “ФАРО ФАУНДЭЙШН” ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Санамж бичигт ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, “Пипл Ин Нийд” ОУТББ-ын суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишиг, “Фаро Фаундэйшн” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Намуун нар гарын үсэг зурж