MNG

MNG

EVENT

“Цахимд хэвшье” арга хэмжээ төвийн бүсэд эхэллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор “Цахимд хэвшье” арга хэмжээг үндэсний хэмжээнд өрнүүлж буй.

21 аймагт бүсчилсэн байдлаар үе шаттай зохион байгуулж буй тус арга хэмжээ өнөөдөр (2024.04.29) төвийн бүсийн эхний аймаг Төв аймагт хэрэгжиж байна.

Өдөрлөгийн хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Төв аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд болон төрийн албан хаагчдад ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаар илтгэл танилцууллаа.

“Цахимд хэвшье” арга хэмжээгээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон аймгийн жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, иргэд олон нийтэд чиглэгдсэн сургалт, зөвлөгөө, мэдээлэл, үзэсгэлэн худалдаа нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Other news

Mobile World Congress-т оролцож буй хувийн хэвшлийнхэн гаднын компаниудтай хамтрах тохиролцоонд хүрлээ

“Дэлхийн үүрэн холбооны конгресс”-т төр, хувийн хэвшлийнхэн амжилттай оролцож байна. И-Монгол академийнхан өнөөдрийн байдлаар 200 орчим гадны оролцогчдод мэдээлэл өгсөн байна. Мөн хувийн хэвшлээс CallPro