MNG

MNG

EVENT

Цахимд_Хэвшье_Архангай

“Цахимд хэвшье” арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Архангай аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд, төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн байгууллагуудаас хамтарсан уулзалт зохион байгуулж, байгууллагууд үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо.

Экспоны хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдэд мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, сургалт зохион байгуулсан юм.

Архангай аймаг дахь Монголын цахилгаан холбоо ХК-наас “Итгэлтэй утас” үйлчилгээг сурталчлан, гуравласан үйлчилгээний холболт хийж, Grandsream ip аппаратад 7070-хххх дугаарыг байршуулан хэрэглэгчдэд танилцуулахаас гадна 7070 дугаарын гишүүн дугаараар гуравласан үйлчилгээний дугаараа байршуулан, колл центр үйлчилгээг сурталчиллаа.

Other news