MNG

MNG

EVENT

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академийн хамтарсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг 4 аймагт нэгэн зэрэг ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн 14 хүний бүрэлдэхүүнтэй 2 баг 2023.09.11-15-ны өдрүүдэд 4 аймаг (Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай)-т нэгэн зэрэг ажиллаж байна.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан баг өнөөдөр (2023.09.14) Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдад ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, цахим шилжилтийг үнэлэх, шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт зохион байгууллаа.

Баянхонгор аймаг нь нийт 20 сумтай бүх сум өндөр хурдны шилэн кабелиар холбогдсон, сүлжээний дэд бүтэц сайтай, цахим хөгжлийн нэгдсэн бодлоготой, цахим шилжилтийг хурдацтай хэрэгжүүлж байгаа аймгуудын нэг бөгөөд төрийн цахим үйлчилгээний e-mongolia нэгдсэн системийн оператор бүх сумдад ажиллаж байна.

Орон нутгийн онцлог бүхий олон шатлалт 32 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлэн e-mongolia системд холбож, 2022 оны 05 дугаар сараас эхлэн иргэдэд тоон гарын үсгийг олгон хэрэглээнд нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар 44866 иргэнд тоон гарын үсэг олгосон байна.

Other news

Цахимд_хэвшье_Дархан_Уул_Экспо

Экспо: “Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Дархан-Уул аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Монголын цахилгаан холбоо ХК, Радио

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх, цахимаар мэдээллээ харах боломжтой боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх, цахимаар мэдээллээ харах боломжтой боллоо 2022.01.13 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий