MNG

MNG

EVENT

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар үүрэгт ажилдаа орлоо

2023.01.06

Тэрээр 1984 онд Дорноговь аймагт төрсөн. 2000 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын дунд сургууль, 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2016 онд Калифорний их сургууль, Беркли дэх хуулийн сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн магистр, хуульч мэргэжилтэй.

-2005-2006 онд “Сувд” хууль зүйн товчоонд туслах хуульч
-2006-2007 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш
-2007-2008 онд “Говь” ХК-д хуульч
-2008-2009 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд багш
-2008-2010 онд “Легас партнерс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал
-2010-2019 онд “Монросконсалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал
-2019 оноос “Эрхэм энд беркли” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал
-2022 оноос Хөгжлийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байв.
МУ-ын засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ур чадвар, тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага мэдлэг, танхимын зарчмаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэргийг нь үндэслэн түүнийг Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар томилжээ.

Other news

ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулна 2022.09.21 ЦХХХ-ны сайд Н.Учрал Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзаж “Төрийн их өгөгдөл”

“Women in Digital Nation” хэлэлцүүлэг болно

ҮЙЛ ЯВДАЛ “Women in Digital Nation” хэлэлцүүлэг болно 2021.09.06 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” нь энэ жилээс цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга