MNG

MNG

EVENT

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон нэгдлээ.

Энэ жилийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ЦХХХЯ-ны хамт олон Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт орших Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” төслийн байршилд 100 гаруй хайлаас модны үрсэлгээ, тарьц суулгаж, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй мод, ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэж, дуу чимээ намсгахаас гадна зуны улиралд шороо тоосны 50%, өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг ач холбогдолтой юм.

#Хүнбүрбайгальхамгаалагч

Other news

Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдад “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, мэдээлэл өгөв

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий “И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар

ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Салбар байгууллагуудын үйл ажиллагааг хөгжлийн дараагийн шатанд гаргахад албан хаагч нэг бүрийн хамтын ажиллагаа нэн чухал”

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Салбар байгууллагуудын үйл ажиллагааг хөгжлийн дараагийн шатанд гаргахад албан хаагч нэг бүрийн хамтын ажиллагаа нэн чухал” 2022.09.03 Цахим хөгжил, харилцаа

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга М.Болдсайхан тэргүүтэй харилцаа холбооны салбарын ҮЭ-ийн хорооны дарга нарыг өнөөдөр /2023.04.10/